Main » 2011 December 22 » Амьдарлын үнэ цэнэ(Сургамжит өгүүллэг)
4:12 AM Амьдарлын үнэ цэнэ(Сургамжит өгүүллэг) | |
Нэгэн алдартай уран илтгэгч 200 хүн цугалсан том танхимд "Хайрын тухай, амьдарлын үнэ цэнэ" нэртэй илтгэлээ тавьж айна.Гэтэл тэрээр гэнэт 100 долларын дэвсгэрт гаргаж ирээд хэн нэгэн үүнийг авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүс бүгд гараа өргөв.Илтгэгч "Энэ мөнгийг та нарын хэн нэгэнд өгөх болно.Харин тэгэхийн өмнө нэг зүйлийг хийх хэрэгтэй" гэж хэлээд нөгөө 100 доллараа нугалан үрчийлгэн , базаж байснаа дахиад л авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүсийн гар мөн л өргөөтэй байлаа.Гэтэл илтгэгч маань нөгөө мөнгөө бүр газар шидээд дээрээс нь дэвсэж , үрчийлгэн бүр шороотой хутгаж байснаа ахиад л нөгөө асуултаа давтав.Гэвч бүх хүн гараа өргөсөн ба тэр мөнгийг бүгд л авахыг хүсч байлаа.Гэтэл тэр хэлсэн. Энэ бүхний эцэст бид нэг зүилийг ойлголоо.Энэ бол "үнэ цэнэ".Ингэж ярьж байгаагийн гол утга нь би энэ мөнгийг үрчийлгэж , базаж , дэвсэлсэн ч энэ бүхэн түүний үнэ цэнийг алдагдуулахгүй.Тэр одоо 100 доллар.Бидний амьдралд хэн нэгэнд гомдох , өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодох , сэтгэлээр унах зэрэг янз бүрийн зүйл тохиолддог.Бид тэр бүр өөрийн үнэ цэнээ алдах ёсгүй.Хамгийн гол нь чамд хайртай хүн үргэлж чиний хэр зэрэг үнэ цэнэтэй болохыг санаж явдаг.Амьдарлын үнэ цэнэ гэдэг бол бидний юу хийсэн , хэнийг таньдаг зэргээр хэмжигддэггүй.Харин бидний хэн болохыг тодорхойлдог.Үүнийг хэзээ ч мартаж болохгүй гэв . . .
| |
|
Total comments: 0 | |