Welcome, Guest! Registration RSS

www.Хосуудад.тк

Sunday, 2025-07-06
Main » 2011 » December » 19 » Хайр (Шүлэг)
8:15 AM
Хайр (Шүлэг)
1.Хэн нэгэнд хэлэхээс айдаг хэдхэн үг цээжинд минь бий
Хэлэхгүй байж байгаад алдчих вий гэх айдас ч бас хамт бий
Ойлгож бас уучилж чадах сэтгэлийн тэнхээ цээжинд минь бий
Онгирч яваад чамайгаа зовоох зовлон ч бас хамт бий




2.Тааз ширтээд хэвтэж байхад
Тархинд минь зөвхөн чи л бодогддог
Дэрээ тэврээд чамайгаа төсөөлөхөд
Дэндүү ихээр би чинь шаналдаг
Хүрээд ирэхийг чинь хүлээсээр би
Хөнгөн гунигт хүндхэн дарагддаг
Хүнийх болсон гэж бодохоор л
Халуун зүрх минь хагарах шиг болдог




3.Дусал нулимс бүрийн тоогоор цаг хугацаа ухардаг бол
Чамайг гомдоох бүртээ заавал би уйлна
Цохилох зүрхний тоогоор чи минь намайг хайрлана гэвэл
Мөнх амьдрах амьдарлыг бурханаас би хүснэ
Category: Шүлэг | Views: 251 | Added by: xoc3vpx | Rating: 1.0/37
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]