Main »
2011 » December » 20 » Хайрын тухай миний бодол ! ! !
4:01 AM Хайрын тухай миний бодол ! ! ! |
Хүн биеийг олж төрөхдөө хэнч бай хайраар л угжуулдаг.Төрөхөөс үхэх хүртэл зовно гэж үгүй.Зовсны эцэст жаргадаг гэдэг шүү дээ.Энэ бол амьдарлын бодит үнэн.Хүн болгон амьмралдаа жаргалд хөл тавих цаг ирнэ.Жаргал гэдэг зүйл хайр сэтгэлийн илэрхийлэл.Хайр гэдэг энэ үг хүн болгоны зүрхэнд хэн нэгнийг хүлээн байж оршдог.Жаргалыг та өдөр өдрөөр биш цаг цагаар биш хором хормоор мэдэр хором хормоор хэмж.Энэ л таны жаргалыг мэдрэх сэтгэл.Хүн зовох гэж амьдардаггүй.Хүн жаргалыг хүсэж хүлээж амьдардаг.Нүгэл буян,инээд баясал,жаргал зовлон ээлжилдэг энэ хорвоод хүний хайрыг даана гэдэг тийм ч амар зүйл биш.Хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж байж хүнээр хайрлуулна.Хайрыг олохоос илүү хайрлаж явна гэдэг хэцүү.Хүн болгон яг л адил хайрын ургамал.Хайр гэх энэ үг энэ дөрвөн үсэг бүхэл бүтэн амьдарлыг агуулж чаддаг.Хайр гэдэг хэр хүчтэйг тэр болгон хүн мэддэггүй.Үүнтэй адил хайраар тоглоом хийж зугаагаа гаргадаг хүн байдагч эсэргээрээ хайрыг хайрлаж хайрыг хүндэлж чаддаг хүн бас байдагМэдээж хүн байгаа ганц зүрх сэтгэлээ хэн нэгнээр тоглуулахыг хүсэхгүй.Зарим нэгэн хүмүүс булингартай нүдээр хайраа үдэж байхад зарим нэг нь жаргал дүүрэн инээдээр хайрыгаа угтаж авдаг.Үүнтэй адил сэтгэлдээ ирсэн хайрыг хэнч алдахыг хүсдэггүй.Хайрыг та бүү хүлээ.Хайр тань дээр өөрөө хаалга тогшоод ирнэ гэж үгүй.Ямар нэгэн зүйлийг хайж байж олдогтой адил хайрыг ч бас хайж байж олно. Та хэнтэй байхдаа илүү жаргалтай байдаг вэ? Мэдээж та хайртайгаа байгаа үедээ хэн бүхнээс илүү жаргалтай байдаг.Үүнтэй хэнч маргахгүй биз. Хайртай гэдэгээ хэлж чадахгүй байна уу?Буцаж ирэх хариултнаас айж байна уу? Хэрэв тийм бол та битгий ай.Хэлэхгүй байж байгаад алдаснаас зориглоод хэлээд үз.Тэр таны дотоод сэтгэлийн үгийг хүлээдэг байж ч болох юм."Хийвэл бүү ай,Айвал бүү" гэдэг шүү дээ.Тийм болохоор ямарч үед сэтгэлийн зоириг тэвчээртэй бай.Хүн болгон хайраас болж шаналдаг.Зарим нь бүүр амиа эвгүйтгэх гэж оролддог.Гэвч түүнийхээс илүү хайр дурлал,аз жаргал таньтай учирч болох юм.Энэ бол хүн болгонд тохиодог бие сэтгэлээрэй амсдаг зовлонгийн өчүүхэн хэсэг.Энэ бүх уйтгар гунигаа иннэмсэглэж ирээд бүгдийг нь ор тас март.Дахиад бүхнийг шинээр эхэл.Магадгүй та илүү жаргах ч юм билүү.Нулимсаа бусдаас нуух хэрэггүй.Яагаад гэвэл хайрын тань илрэл болон өөрийн эрхгүй урсана.Нулимтай тань хамт сэтгэлд чинь хургасан уйтгар гуниг урсан одох болно.Хүн болгонд анхны зүйл хэзээч мартагдахгүй амьдралд нь үргэлж үгүйлэгдэж явдаг шүү дээ.Ийм болоод ч тэр үү анхны хайраа хэн ч хэзээч мартдаггүй.Гэвч анхны хайр бүтэлгүйтэн шаналал болон хоцордог.Тэр үед та сэтгэлийн шаналалыг анх удаа мэдрэх болно. Хайр гэж үнэн угтаа юу юм бэ? Хүн болгоны бодол сэтгэл өөр.Огтхон ч адилгүй.Тийм болохоор та өөрөө өөрөөсөө асуугаад үзээрэй.Хариулт нь таны сэтгэлд хэн нэгнийг хүлээгээд байж байгаа.Хайрыг нэг бодлын дуутай харьцуулж болох юм.Таны сонсох дуртай дуу танй чихэнд хоногшиж үлддэгтэй адил хайр ч гэсэн таны зүрхэнд хоногшиж үлдэж болох юм.Хайр таньд жаргал авчрах үе бий.Бас зовлон аврах ч үе бий.Энэ болгонд тэсвэр тэвчээртэй байж хайраа хадгалж үлдэх хэрэгтэй.Хүнд өгсөн хайраасаа хариуг нь бүү нэх.Тэр хүнд өгсөн хайрыг мэдэрч чамайг хайраараа хайрлах болно.Зөвхөн хайранд хүн уярч хайранд хүн ариусдаг.Хайрын аугаа их хүчээр юуг ч өөрчилж чадна.Чамд хайртай тэр хүний сэтгэлийг нь хүндэл.Иигэл сэтгэл нийлж байж төгс төгөлдөр хайр бий болдог.Амьдарлаа хүн хайраар амилуулж зурж чаддаг.Хайранд баян ядуу,нас хүйс,яс үндэс,шашин шүтлэг,арьс өнгөөр зааг гаргах хэрэггүй.Яагаад гэвэл хүн болгонд хүнийг хайрлах сэтгэл байдаг.Энэ бурхны таньд зориулсан хамгийн том бэлэг.Нэгэнт явсан хайрын хойноос уйлж унжин гүйх хэрэггүй.Буцаад ирж болох ч таны сэтгэлийг өмнөхөөс чинь илүү өвтгөх болно.Өнгөрсөн юмыг сөхөн сэтгэлээ зовоох хэрэггүй.Өнгөрсөн хайр тэндээ л үлдэг.Яагаад гэвэл та өнгөрсөн цаг хугацаанд биш одоо байгаа бодит цаг хугацаанд амьдарч байгаа болохоор.Олсон хайрандаа итгэл төгс сэтгэл дүүрэн алх.Чи өөртөө итгэж түүндээ дуралсан л бол зүрхэндээ үүрд хайрлаж яв.Хүн гаднаа биш дотроо хайрлаж явдаг гэдгийг сана......Бүх дурлалт хосууддаа аз жаргал хүсье
|
Category: Бяцхан,Сургамжит өгүүллэг |
Views: 358 |
Added by: xoc3vpx
| Rating: 1.0/76 |