Welcome, Guest! Registration RSS

www.Хосуудад.тк

Sunday, 2025-07-06
Main » 2011 » December » 19 » Хосууд яагаад нэгнээ хуурдаг вэ?
8:31 AM
Хосууд яагаад нэгнээ хуурдаг вэ?

Шалтгаан:  Таны эгод шинэ  эрч хүч хэрэгтэй болсон 
Өөлөх юмгүй сайхан хосууд ч хайр халамжаас илүү зүйл хүсч байдаг. 
"Ямар ч хүн өөрт нь шинэ мэдрэмж, онцгой сэтгэгдэл төрүүлэх нэгнийг хайж, олох үедээ өөрийгөө аз жаргалтайд тооцдог” гэж психоаналист Нэнси ярьж байна. 
Шалтгаан : Энэ чинь зөвхөн секс 
Дийлэнх эрчүүдийн хувьд секс, хайр дурлал бол огт өөр  зүйлс.
"Эр хүн эхнэртээ үнэхээр хайртай байж болох ч өөр эмэгтэйчүүдтэй секс хийхээс буцахгүй” гэж сэтгэл судлаач Сантагати ярьж байна. 
Тиймээс араар тавих нь эрчүүдийн хувьд уучилшгүй алдаа биш юм.  Хэрэв эрчүүд буруутай бол энэ нь сексээс биш, өөр зүйлээс болсон хэрэг. 
Хэрэв та хэн нэгнийг араар тавихад бэлэн байгаа бол гарах үр дагаварыг хамгийн муугаар бодох хэрэгтэй.  Эхнэр чинь үүнийг олж мэдэхэд зүрх нь шархална. Эцэст нь та  "Ингэх хэрэг байсан гэж үү?” гэж өөрөөсөө асууна. 
 
Шалтгаан: Хариугаа авах цаг болсон 
Хэрэв эмэгтэй хүн  завгүй ажилтай байгаа гэж  бодож байсан эр нөхрөө өөр бүсгүйтэй хөтлөлцөн хамт явж байгааг харвал уур хилэн, үзэн ядалт нь өшөө авах эрхийг нь сануулна. Дийлэнх эмэгтэйчүүд өөр хүнтэй явалдан, хууртаж, доромжлуулсны өшөөг авдаг” гэж  сэтгэл зүйчид ярьж байна. 
Эмэгтэйчүүдийн 55 хувь, эрчүүдийн 60 хувь нь гэрлэлтийн тангаргаасаа няцаж, эхнэрээ, нөхрөө хуурдаг гэсэн судалгаа гэрчээ.

Category: Зөвөлгөө | Views: 215 | Added by: xoc3vpx | Tags: Мэдхэд илүүдэхгүй зүйлс, Зөвөлгөө | Rating: 1.0/26
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]