Welcome, Guest! Registration RSS

www.Хосуудад.тк

Monday, 2025-07-07
Main » 2011 » December » 19 » Хосууд яагаад нууц амрагтай байдаг вэ?
8:25 AM
Хосууд яагаад нууц амрагтай байдаг вэ?

Энэ сэдэв насанд хүрсэн хүн бүрийн анхаарлыг төвд яахын аргагүй байдаг. Дээрх сэдвийг гарчиглан суугаа уншигч таны эргэн тойронд хэзээ нэгэн цагт "эрэгтэй, эмэгтэй хүмүүс яагаад бие биеэ араар тавьдаг" тухай яриаг та хөндлөнгөөс сонссон, эсвэл өөрөө энэ ярианд оролцож сууснаа санаж байгаа бол анхаарлаа хандуулна уу? Мэдээж нийгмийг бүрэлдүүлэгч хамгийн жижиг хэсэг бол гэр бүл. "үр хүүхэд, таатай амьдрах орчин" энэ бол гэр бүлийн талаарх бидний хүсэл. Тэгэхээр сайн бүхнийг саар зүйл дагалдах нь энэ хорвоогийн жам. Аз жаргалтай гэр бүл гэж байх араар нь тавих гэдэг зүйл бий. Мэдээж бүх гэр бүлд энэ үзэгдэл тохиолдохгүй байх л даа. Тэгвэл сэтгэл судлаачийн нүдээр... Нийгмийн өмнө тулгамдсан макро, микро олон асуудал байгаа. Ялангуяа микро асуудлыг орхигдуулан макрог чухалчилах нь ёс суртахуун гэдэг чухал элементийг гээгээд байгаа юм шиг байдаг. Ер нь тийм туршлага бусад улс, үндэстний хувьд ч гэсэн тодорхой харагддаг. Гэр бүлийн салалт, нууц амраг, өнчин хүүхэд энэ бол яахын аргагүй нийгэм сэтгэл зүйн асуудал. үүнийг сэтгэл зүйн талаас дүгнэн үзвэл
1. Бие биенийгээ сайн танин мэдэж, сайн болон сул, дутагдалтай талаа мэдэлцээгүйгээс
2. Хэт сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргаж гэрлэснээс
3. Хэн нэгнийхээ доторх хүнийг олж хараагүй, түүнийг ойлгохыг хүсээгүйгээс
4. Харилцаа өөрчлөгдөж нэгэн хэвийн, уйтгартай болсноос
5. Орчны нөлөөлөл, найз нөхдийн хүрээлэл, тэдний үзэл бодол, хандлага
6. Сексийн харилцаанд үл тохирох, дур хүсэл буурах
7. Нэгэндээ сэтгэл ханамжгүй, сонирхол буурснаас гэх мэт олон шалтгаан байгаа. Хамгийн гол нь нэгнийхээ сэтгэл зүй, сонирхол, үзэл баримтлал, ертөнцийг үзэхүзэл, үнэт зүйл, итгэл үнэмшил, зорилго зэргийг танин мэдээгүйгээс, эсвэл эдгээр нь өөр хоорондоо нийцээгүйгээс хамааран "араар тавих" хүсэл төрдөг байна. Араар тавих явдлыг хүйсийн хувьд харьцуулан авч үзэхэд төвөгтэй. Тиймээс зөвхөн эрчүүд буруутай, зөвхөн эмэгтэйчүүд эхэлдэг гэх хандлага байдаг нь хүмүүсийн үзэл бодолтой хамаатай. Дэлхий дахины хувьд сэтгэл судлаачдад хандаж байгаа асуудлын 80 орчим хувийг гэр бүлийн асуудал эзэлдэг бол манай "Сэтгэлийн толь" сэтгэл зүйн төвийн хувьд ч гэсэн гэр бүлийн асуудлаар зөвлөгөө авч байгаа хүмүүс ихэнх хувийг эзэлдэг. үүний цаана бидний өнөөдрийн ярилцаж буй сэдэв хөндөгдөж "бие биедээ итгэл алдарсан" гэх тодотголтой асуудлууд урган гарч байна. Өнөөдөр олж авч байгаа мэдээллийн ихэнх хувийг хүрээлэн буй орчин, харилцааныхаа явцад олж авч, сонсож мэдэрч, түүнд ухамсартай болон ухамсаргүйгээр ханддаг.
 
Тухайлбал, "эрэгтэй хүн болгон эхнэрээ араар тавих сонирхолтой байдаг" гэсэн мэдээлэл, яриаг өөртөө өөрийн мэдэлгүй кодлон суулгаж орхидог. үүнд найз нөхөд, харилцаж байгаа хүмүүс бараг 75 хувиар нөлөөлдөг. Ингээд л мэдээллээс үүдэлтэй хэрүүл, маргаан зөрчилдөөн ихэнх гэр бүл тохиолддог. Харин эрэгтэй хүмүүсийн хувьд "эмэгтэйчүүд энгэр султай" гэсэн мэдээлэлийг нэг нэгэндээ дамжуулсан бол эхнэрээ ч мөн энэ төсөөллөөр харах өнцөг нэмэгддэг. Тийм учраас мэдээллээс үүдэлтэй бидний тархинд дамжигдсан сөрөг мэдээлийг "сайн шүүлтүүрээр" шүүхийг хичээгээрэй. Энэ зөв хандлагыг та хаанаас бий болгох вэ гэж бодож байгаа бол ханьдаа итгэ, өөрийн буруу хандлагаа өөрчлөөрэй.

Category: Зөвөлгөө | Views: 285 | Added by: xoc3vpx | Tags: Зөвөлгөө Мэдхэд илүүдэхгүй зүйлс | Rating: 1.0/20
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]